Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 27
Энэхүү нөхцөл нь Монгол Улсад төлбөр төлж буй хэрэглэгчдэд хамаарна.
1. Нэр томьёоны тайлбар
1.1
MemoKid Memory, MemoKid Math аппликейшнууд нь “Мастер Код” ХХК-ийн албан ёсны өмч бөгөөд энэхүү нөхцөл нь хэрэглэгч уг аппликейшнуудын үйлчилгээг худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2
Энэхүү үйлчилгээний журамд доорх нэрсийг дараах утгаар ойлгоно. Үүнд:
1.2.1
Апп гэж “Мастер Код” ХХК-ийн боловсруулсан аппликейшнийг;
1.2.2
Хэрэглэгч гэж үйлчилгээг худалдан авсан хүнийг;
2. Ерөнхий зүйл
2.1
Хэрэглэгч нь аппликейшний “Үйлчилгээний нөхцөл”-ийг анхааралтай уншиж танилцсаны үндсэн дээр хүлээн зөвшөөрч “Зөвшөөрөв” товч дарсан өдрөөс үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр болно.
2.2
Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь Үйлчилгээний нөхцөл, түүний аливаа заалтыг танилцаагүй, мэдээгүй, ойлгоогүй, хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх, эсхүл Хэрэглэгчийг аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
2.3
Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр Хэрэглэгч аппликейшний үйлчилгээтэй холбоотой эрх, үүрэг, хариуцлагыг зөвшөөрсөнд тооцно.
2.4
Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөөгүй бол аппликейшний үйлчилгээг авах боломжгүйг анхаарна уу.
2.5
Байгууллага нь нэг талын санаачлагаар Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд Хэрэглэгч өөрийн бүртгэлийг устгаагүй бол нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрсөнд тооцно.
2.6
Байгууллага Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар түүнийг мөрдөж эхлэхээс өмнө аппликейшний “мэдэгдэл” хэсэгт мэдээлнэ.
2.7
Байгууллага нь бүртгэл үүсгэж буй хувь хүний эрх зүйн чадвар, чадамжийн талаар биечлэн шалгах боломжгүй тул Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөх сонголт хийсэн хэрэглэгчийг эрх зүйн чадвар, чадамжтай гэж үзнэ.
3. Бүртгэл
3.1
Хэрэглэгч дараах мэдээллийг аппликейшнд оруулсны үндсэн дээр бүртгэл үүсэх бөгөөд оруулсан мэдээллийн үнэн зөвийг хэрэглэгч бүрэн хариуцна.
3.1.1
Овог, нэр
3.1.2
И-мэйл хаяг
3.2
Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийн мэдээллээ чандлан хадгалах үүрэгтэй ба бусдад дамжуулах, бусад байдлаар гуравдагч этгээдэд ашиглуулах эрхгүй болно. Хэрэв хэрэглэгч өөрийн эрсдэлтэй үйлдлээс болж бүртгэлийн мэдээлэл алдагдсан тохиолдолд байгууллага хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ талаар хэрэглэгч яаралтай байгууллагад мэдэгдэнэ.
4. Хэрэглэгчийн эрх, үүрэг
4.1
Хэрэглэгч нь аппликейшнд ашиглаж байгаа нэвтрэх нэр болон нууц үгийг чандлан хадгалах үүрэгтэй. Өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хэрэглэгч нь аппликейшнд ашиглах хувийн мэдээллээ алдагдуулсан тохиолдолд байгууллага хариуцлага хүлээхгүй.
4.2
Аппликейшнд байршиж буй оюуны өмч бүхий контентуудыг хуулбарлах, цааш түгээхгүй байх үүрэгтэй.
4.3
Хэрэглэгч нь аппликейшн ашиглах явцад гарсан бэрхшээл болон бусад асуудал, санал хүсэлтээ байгууллагад тавих эрхтэй.
4.4
Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан дээд тал нь 2 төхөөрөмжөөс (гар утас, таблет) хандах боломжтой.
4.5
Хэрэглэгч байгууллагын нэр хүндэд нотлох баримтгүйгээр халдахгүй байх. Санал гомдлоо тухайн байгууллагад бичгээр болон утсаар хэлж шийдвэрлүүлэх эрхтэй.
5. Үйлчилгээ үзүүлэгч компанийн эрх, үүрэг
5.1
Үйлчилгээний мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцаж өөрийн нэрийн мэдээллийн сувгаар хүргэнэ. Үүнд: аппликейшн болон facebook хуудас гэх мэт.
5.2
Апп нь 24/7 ажиллагаатай байх үүрэгтэй бөгөөд Хэрэглэгчийн санал гомдлыг хүлээн авч боломжит богино хугацаанд асуудлыг шийдвэрлэх, засварлах үүрэгтэй.
5.3
Компани нь үйлчилгээний нөхцөлийг өөрчлөх эсвэл засвар хийх бүрэн эрхтэй.
5.4
Хэрэглэгч аппликейшний оюуны өмч бүхий контентийг хэсэгчлэн эсвэл бүтнээр хуулбарлан ашигласан тохиолдолд байгууллага “Оюуны өмчийн тухай хууль”-ийн дагуу арга хэмжээ авах бүрэн эрхтэй.
5.5
Техник, технологийн шинэчлэлт хийх үед ажлын 14 хоногоос дээшгүй хугацаагаар саатал үүсэх үед хэрэглэгчдэд мэдэгдэн засварлаж, хэсэг хугацаанд ажиллахгүй байх эрхтэй.
6. Гишүүнчлэл
6.1
Хэрэглэгч төлбөр төлснөөс хойш 15-20 минутын дотор эрх баталгаажна.
7. Төлбөр тооцоо
7.1
Хэрэглэгч үйлчилгээг худалдан авахдаа 100% төлбөрөө төлснөөр баталгаажиж идэвхжинэ. Төлбөр дутуу тохиолдолд идэвхжихгүй болохыг анхаарна уу.
7.2
Төлбөрөө илүү төлсөн тохиолдолд хэрэглэгч хүсэлт гаргаснаар ажлын 3 хоногийн дотор шийдвэрлэн хэрэглэгчийн данс руу дансны шимтгэлийг хасан шилжүүлнэ.
7.3
Аппликейшний үйлчилгээг худалдан авч идэвхжсэн тохиолдолд төлбөрийг буцаан олгох боломжгүй.
7.4
Төлбөрийг аппликейшний боломжит хувилбаруудаар (QPay, банкны шилжүүлэг) хийнэ.
7.5
Платформ нь контентын үнийг тухайн үеийн төгрөгийн ханш болон инфляц, эдийн засгийн бусад нөхцөл байдлаас хамааран үнийн бодлогыг шинэчлэн, өөрчлөлт оруулна.
8. Холбоо барих
“Мастер Код” ХХК (Master Code LLC)
#305, Орьент центр, 7-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
И-мэйл: info@mastercode.mn
Утас: +976 9192 3459
© 2026 Master Code LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.